Бидний тухай
Эртний ухаан,шинэ мянганд
Монгол Цагаан Дом бол монгол ухаанаас урган гарсан, далд ухамсрыг засах, ариусгах сэтгэц мэдээллийн шинжлэх ухааны тогтолцоо.
Багш
Илээхэн Ээхэн
Монгол Цагаан Домын галигт ном «ЯТГАЛ» судрын зохиогч, Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалтын үндэслэгч.
Гэрлэн биеийн нууцыг нийтэд тайлбарлаж, далд ухамсрын эрдэм мэдлэгийг практик аргачлал болгон буулгасан тэрбээр шинэ мянганы хүмүүст өөрсдийгөө ойлгох, засах, хөгжих арга замыг заадаг.
Гурван тулгуур зарчим
Сэтгэц — Мэдээллийн систем
Хүний сэтгэц нь мэдээлэл хадгалах, боловсруулах, програмчлах чадвартай. Далд ухамсрын гүнд кодлогдсон мэдээлэл нь амьдралын хэв маяг, зан чанар, хувь заяаг нөхцөлдүүлдэг.
Засал — Устгах ба Суулгах
Зовлон, хязгаарлалтын ард сэтгэц дэх хуучин буруу программ байдаг. Тэдгээрийг таньж, засаж, устгаж, оронд нь шинэ сайн сайхан мэдээлэл суулгах нь Монгол Домын гол зорилго.
Учир Шалтгаан — Үйлийн үр
Бүх зүйл учир шалтгаантай. Өнөөгийн нөхцөл байдлын учир шалтгааныг ариусгаж, ирээдүйн сайн сайхны үр суулгах нь Монгол Цагаан Домын гүн ухааны тулгуур.
«Сэтгэц-Мэдээллийн Технологи бол бүх технологийн суурь технологи. Иймд шинэ мянганы иргэдийн заавал эзэмших ёстой технологи мөн.»
— Илээхэн Ээхэн, «ЯТГАЛ» судар